Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг баталлаа

2019-04-19

Н.ДАЯН

Биеийн тамирын үйл ажиллагаа, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон орон даяар өрнүүлэх, түүний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хүн амын ажил, амьдралын салшгүй хэрэглээ болгох, Монгол хүний дундаж наслалтыг уртасгахад дэмжлэг үзүүлэх зорилготой бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгалаа.
Тухайлбал, спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх, тамирчдын ур чадварыг үндэсний шигшээ багийн бүх төвшинд ахиулах. Олимп, тив, дэлхийн төвшинд өрсөлдөхүййц чадвартай болгох, Спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилт, нотолгоонд суурилсан биеийн тамир, спортын ажил, үйлчилгээг хөгжүүлэхийг тусгасан байна.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ