“Азийн хүүхдүүд” наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тогтоол гаргажээ

2019-04-19

Н.ДАЯН

Монгол Улсад 2020 онд зохион байгуулах “Азийн хүүхдүүд” олон улсын спортын VII наадам, мөн 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол гаргажээ. “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадам нь тивийн хүүхэд багачууд болон спортоор дамжуулан найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын Саха, Якутскад 1996 оноос эхлэн дөрвөн жилд зургаан удаа зохион байгуулагдсан байна. Наадмын эрхийг Монгол Улс 2016 оны долдугаар сарын 6-нд ОХУ-ын Якутск хотноо болсон VI наадмын үеэр гэрээ байгуулан авсан ажээ.

Эх сурвалж www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ