Б.Батзориг байнгын хорооны дарга болно

2019-04-19

Т.САЙХАН

Зарим байнгын хороодын дарга нарын ажиллах хугацаа 2017 онд дуусгавар болсон ч парламентын үйл ажиллагаа гацсанаас болж одоог хүртэл солигдоогүй байна.  Тэгвэл зарим байнгын хороодын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, зармыг нь улираан сонгохоор яригдаж эхэллээ.  Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцанг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилох сурагтай. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очирыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Батзориг томилогдож магадгүй гэж байна.  Б.Батзориг нь ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан,  хуулийн байгууллагууд шалгаж байгаа билээ.  Өнгөрсөн хугацаанд түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг чуулганаар хэлэлцэж байсан билээ.  Гэсэн ч түүнийг байнгын хорооны даргалагчаар томилох талаар ярьж байгаа нь  ёс зүйд хэр нийцэх юм бол доо.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ