Д.Пүрэвдорж: 40 сая.ам долларыг төлсөн асуудалд луйврын схем хэрэгжсэн байж болзошгүй

2019-04-18

Т.САЙХАН

АН-аас Стандарт банканд 40 сая ам.долларыг төлөхтэй холбоотой асуудлуудыг судлах ажлын хэсэг байгуулсан.   Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж ахалж байна.  Тэгвэл тэрээр өчигдөр “Эрдэнэт үйлдвэр, Стандарт банкны өр”-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн.

“Эрдэнэт үйлдвэр дээр Оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемээр ашигласан байж магадгүй. Учир нь Оросууд бизнес хийхдээ схем зурдаг. Өөрөөр хэлбэл, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Үүний үр дүнд хувийн компаниуд ашигтай ажиллаж, төрийн компани золиос болдог. Энэ луйврын арга Эрдэнэт дээр хэрэгжсэн байж магадгүй гэлээ.  Түүнчлэн 40 сая ам.долларын зээлийг төлөхөд “Ocean Partners” гэх компани оролцсон. Энэхүү компани 1998 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. Нийт 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг Эрдэнэтээс авч борлуулжээ. Мөн Жастын Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авахад хамтран оролцсон. Зээлийг төлөхөд ч хамтран оролцлоо. Тэгэхээр тус компани 40 сая ам.долларын зээлийг өгч Стандарт банкийг нэр төдий ашигласан байж болзошгүй гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл Стандарт банкийг нэр төдий ашиглаад Ш.Батхүүд зээл өгсөн. “Жаст”-ын Ш.Батхүү, “Ocean Partners” хоёр бизнес хийхдээ Эрдэнэт үйлдвэрийг оролцуулан луйврын схемээ зохиож, төрийн өмчит үйлдвэрийг луйвардсан байж магадгүй” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ