Гал түймэртэй сельфидсэн Хотын орлогч хэн бэ?

2019-04-18

Т.САЙХАН

Цахим орчинд  гал түймэртэй сельфидсэн Хотын орлогчийн талаарх мэдээлэл нэлээд явлаа.  Тэгвэл  НИТХ-ийн Тэргүүлэгч,  Хотын даргын агаарын бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалын талаарх мэдээллүүдийг хүргэе.  Тэрээр ажлаа аваад удаагүй байна.  Ерөнхийдөө НИТХ дундаа С.Амарсайханы  фракцийн хүн гэгддэг.  Түүнийг СV-г хүргэе.

Дашнямын Мөнхжаргал

Төрсөн он сар өдөр: 1973.05.07

Төгссөн сургууль: 2016 Хүний нөөцийн боловсролын институт, Төслийн менежер, 2015 Duksun womens university, СӨБ-ийн дээд курс, 2005-2007 Монгол Улсын Багшийн Их сургууль, Боловсролын Удирдлагын Магиср, 1993-1997 “Онол” гадаад хэлний дээд сургууль, Англи хэлний орчуулагч, 1989-1993 МУБИС Багшийн коллеж, Бага ангийн багш, 1981-1989 Дунд сургууль

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Англи хэлний багш, орчуулагч, Боловсролын удирдлагын магистр

Ажилласан байдал: 2016 оноос Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2006-2016 “Жаргалан” үндэсний цогцолбор сургууль, Ерөнхий захирал, 2000-2016 Хайп, 1999-2000 Монфорте ХХК, Захирлын туслах, орчуулагч, 1998-1999 Sonlife интернейшнл ХХК, Орчуулагч, 1996-1998 Монцаме агентлаг, Орчуулагч редактор, Игаяс гадаад хэлний сургалтын төв, Гүйцэтгэх захирал

Сонгуульт ажил: 2016 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 2016 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хорооны дарга, 2012-2016 БГД МАН-ын 121 үүрийн дэд дарга хийж байжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ