Оны шилдэг гэрэл зургуудыг танилцуулав

2019-04-18

Ж.ЦОГЗОЛМАА

Дэлхийн 195 улсын 327 мянга гаруй гэрэл зурагчдын дундаас шалгаруулдаг шилдэг гэрэл зургийн “Sony World Photography Awards 2019” наадмын дүнг CNN мэдээллээ. Энэхүү наадмын тэргүүн дээд шагналыг Италийн гэрэл зурагчин Федерико Боррелла авсан байна. “Дэлхийн дулаарлын өөрчлөлт нь хөгжиж буй болон хөгжлөөр буурай улс орнуудад нөлөөллөө асар хурдтайгаар үзүүлж буйн жишээг Борелла бүтээлээрээ харуулсан” хэмээн наамдын шүүгч Майк Троу хэлжээ. Энэхүү гэрэл зургийн наадам залуу гэрэл зурагчдыг илүү мэргэшүүлэх зорилготой бөгөөд Лондон хотноо өчигдөр өндөрлөжээ.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ