Португалид жуулчны автобус осолдож, олон хүн амиа алджээ

2019-04-18

© AFP 2019 / STRINGER
Осол 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд болсон байна

Д.АРИУН

Португалийн Мадейра аралд жуулчдын автобус осолдсоны улмаас 29 хүн амиа алдсаныг тус улсын  Lusa агентлаг орон нутгийн эмнэлгийн эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Амиа алдсан хүмүүс Германаас ирсэн жуулчид байжээ. Харин автобусны жолооч болон аяллын хөтөч португали хүмүүс бэртэж гэмтсэн байна. Тэдний биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл одоохондоо байхгүй байгаа аж.
Осол дөрөвдүгээр сарын 17-нд орон нутгийн цагаар оройн 18 цагийн үед болсон байна. Жолоодлогоо алдсан автобус замын хажуу руу унахдаа байшингийн дээвэр рүү мөргөжээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар автобусанд 51-55 орчим хүн зорчиж байсан аж.
Португалийн Ерөнхий сайд Антониу Кошта амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа Twitter хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна. Мөн Германы Канцлер Ангела Меркельд эмнэнэл илэрхийлсэн байна.
Мадейра арлын засаг захиргаа гурван өдрийн гашуудал зарласан байна.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ