Сансар дахь хамгийн эртний молекулыг олж илрүүлжээ

2019-04-18

Ж.Цогзолмаа

13.8 тэрбум жилийн өмнө их тэсрэлт болоход химийн элементүүд нэгдэн хувьсалд орсноор анхны молекул үүссэн гэж үздэг билээ. Эдгээр молекул нь бидний мэдэх бүх зүйлийн эхлэлийг тавьсан ч анхны дүр төрх, бүтэц нь чухам ямар байсныг өнөөгийн хүн төрөлхтөн өнөө хүртэл мэдээгүй явсан билээ. HeH+ буюу гелийн устөрөгчтэй нэгдэл бүхий йон нь анхны молекулын бүтэц байх магадлалтай хэмээн эрдэмтэд үзэж байна. Энэхүү нэгдэл нь өнөөдрийг хүртэл сансар огторгуйд оршин тогтнож буй бөгөөд анхны молекулыг бий болгосон хэмээн өчигдөр хэвлэгдсэн “Nature” сэтгүүлд эрдэмтдийн судалгаа нийтлэгдсэн байна. Их тэсрэлтийн дараа HeH+ гелийн атом болон протонтой нэгджээ. Энэ нь устөрөгчийн атом болон гелийн атом болон задарсан байдаг. Энэ хоёр элемент нь дэлхий ертөнцийн анхны хөрсийг тавьсан юм. Ингэснээр устөрөгч анхдагч, гелий хоёрдогч молекул болон сансар огторгуйн эхлэл болжээ.

Эх сурвалж: www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ