Парисын Дарь эхийн сүмийн эрдэнэсийг аварч чадсан гэв

2019-04-16

Х.ОЮУНБОЛД

Парисийн Дарь эхийн сүмийн эрдэнэсийг түймрийн үеэр онцгой албаныхан аварсанд баярлаж байгаагаа тус улсын Соёлын сайд Франк Ристер мэдэгдсэн байна. Тэрээр “Сүмийн эрдэнэс аюулгүй байдалд байгаа. Энэ нь гал сөнөөгчид, цагдаагийнхан, Соёлын яамны багийнхан сайн ажилласны үр дүн” гэж “BFMTV” телевизийн сувгаар ярьсан байна. Ялангуяа, сүмд байсан хоёр чухал зүйл болох түүнийг загалмайд хадаж цовдлох үеэр еврейчүүдийн хаан гэж тохуурхаж Есүс Христын толгойд углаж байсан “Өргөстэй титэм”, XIII зуунд Иерусалимийг буцааж авах дайныг эхлүүлсэн Европын сүүлчийн хаант улсын хаан Сан Луйсийн өмсч байсан торгон өмсгөлийг аварч чадсаныг онцолжээ. Эдгээр зүйлсийг Парис хотын зөвлөлд хадгалж байна гэв.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ