Д.Сумъяабазар: Дубайн гэрээг сайжруулах шаардлагатай

2019-04-16

Т.САЙХАН

Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон  үйл ажиллагаатай холбоотойгоор  тодрууллаа. ҮУУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Дубайн гэрээг би сайн гэрээ гэж өмөөрөхгүй. Гэхдээ муйхараар шууд зогсоох зөв шийдэл биш ээ. Хэлэлцээрийн ширээний ард сууж ухаалгаар шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Оюутолгой компани 8.7 тэрбум ам.долларыг зарцуулсан байдаг. 700 гаруй аж ахуй нэгж, 47 мянган хүн ажилладаг” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Энэ албан тушаалын хэнээтэн Сумьяабазар анх ,Дубайн гэрээг, идэвхитэй шүүмжлэгч байсан чинь. Сайд болсныхоо дараа албан тушаал, авилга, эрх мэдлийн амтанд дэндүү их орж одоо ,дубайн гэрээг, цуцлахгүй хэвээр үргэлжлүүлнэ гээд байхын мдаа.

Холбоотой мэдээ