Парисын Дарь эхийн сүмд гал гарав

2019-04-16

Д.АРИУН

Парисын Дарь эхийн сүмд өчигдөр /2019.04.15/-нд орон нутгийн цагаар оройн 18 цагийн үед түймэр гарчээ. Түймэр сүмийн дээд талын хэсгийг хамарсан бөгөөд олноо ихээхэн алдартай сүмийн цаг өртсөн байна. Сүм гал гарсан шалтгааныг  дээврийн хэсэгт хийж байсан засварын ажилтай холбоотой байж магадгүй хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Энэхүү сүм 1163 онд баригдсан бөгөөд 1991 онд ЮНЕСКО-гоос дэлхийн соёлын өвд бүртгэсэн билээ.

*Түймэр долоон цаг гаруй үргэлжилжээ.

*Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон сүмийг сэргээн босгоно хэмээн амласан бөгөөд гал сөнөөгчдийн ачаар нөхцөл байдал илүү хүндрэхээс сэргийлж чадсан гэсэн байна.

*Францын бизнесмэн, тэрбумтан Пиногийн гэр бүлийнхэн түүхийн хосгүй үнэт дурсгалын нэг болох Дарь эхийн сүмийг сэргээн босголт, засварын ажилд 100 сая евро хандивлаж байгаагаа зарласан байна.

*Дэлхийн олон орны удирдагчид, олон улсын байгууллагууд, шашныхан Францын бэлгэдэл болсон сүмийг сэргээн босгоход туслахаа мэдэгджээ.

*Европын холбоо Франц улсад иргэний хамгаалалтын хүрээнд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ нь тоног төхөөрөмж, тээвэр, мэргэжилнүүдийг илгээх зэргээр хамтарч ажиллана гэсэн үг аж.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ