Улаанбаатар-Хөвсгөл зорчигч тээврийн жолооч нар суулт зарлалаа

2019-04-15

Б.НАМУУНТАМИР

Авто тээврийн үндэсний төвөөс Улаанбаатар-Хөвсгөлийн чиглэлд явах зорчигчдын тоо ихэссэнтэй холбогдуулан явах цагийн хуваарьт өөрчлөлт хийн гуравдагч “Чингүүн Хурд” компанийг нэмэлтээр уг чиглэлд оруулахаар болсон байна.  Энэ чиглэлд Мин Транс, Нөхөрлөл зам хоршоо үйл ажиллагаа явуулан, зорчигч тээвэрлэдэг байна. Гуравдагч компанийг энэ чиглэлд  оруулснаар “Минтранс” компанийн жолооч нар ашиг орлого буурна хэмээн үзэж эсэргүүцэн суулт зарлаад байгаа аж.

Авто тээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран “Судалсны үндсэн дээр 18.00, 20.00 цагуудад ачаалал Улаанбааатар-Хөвсгөл чиглэлд явах зорчигчдын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор бид цагийн хуваарьт 19.00 цагт явах дамтамжийг оруулж өгсөн. Мөн цагийн давтамж нэмэгдсэнтэй холбогдуулан “Чингүүн Хурд” тээврийн компанитай гэрээ хийн нэмэлтээр оруулж ирсэн. Бид энэ шийдвэрээ судалгаа, үндэслэл, шаардлаган дээр тулгуурлан шийдвэр гаргасан. Нэмэлтээр оруулж ирсэн компани нь зөвхөн 19.00 цагт л зорчигч тээвэрлэнэ. Үндсэн хоёр компани болох “Мин Транс”, “Нөхөрлөл зам” зэргийн эрх ашгийг зөрчин, нэгийг нь нөгөөгөөр нь нурааж ажлын байрыг нь булаасан зүйл огтоос биш юм” хэмээлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ