АН: Эрүүдэн шүүсэн гэх дуулианаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг замхруулахыг хүлээн зөвшөөрөхгүй

2019-04-15

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.   Зөвлөлийн мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав.  Тэрээр “Эрх баригч намын бүрэн эрхийн хугацаа дуусахад  үндсэндээ жил хүрэхгүй хугацаа үлдлээ.  Эдийн засгийн чиглэлийн асуудлуудад биелэлт маш хангалтгүй байна. Тэд хоорондоо эрх мэдэл, сандал суудлын төлөө тэмцэлдлээ. Үүний цаана иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд орж хохирсон нь үнэн. Тиймээс эрх баригчдыг дуулиан, шуугиантай хэргүүдээ нэг тийш нь болгохыг шаардаж байна. Төрийн мөнгийг дээрэмдэж, банк дампууруулдаг, улсын үйлдвэрүүдээс завшдаг энэ үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна гэлээ.

Түүнчлэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт  УИХ-аас түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжсэн байна.  Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг замхруулах, будилуулах, завхруулах асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хэргийн захиалагчийг бид зайлшгүй олох шаардлагатай. Эрүүдэн шүүсэн гэдгээр бүх хэргийг замхруулах гэж байгаа бол АН-ын зөвлөл хүлээн зөвшөөрөхгүй. МАН-ын уламжлал болж ирсэн нэг тактик нь Эрдэнэтийг тойрсон, С.Зориг агсны хэргийг тойрсон асуудлаар дуулиан шуугиан үүсгэчхээд ардуур нь хулгайлдаг хэвшил нь уламжлал болж байна. Хуучин энэ дүр зураглал нь одоо ч гэсэн давтагдаж байна. С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла гэж бид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардсан гэлээ.

Сөрөг хүчингүй эрх баригч Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө явбал бид эсрэг байр суурьтай байна гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ