Долоо хоногийн фото тойм

2019-04-14

2019-04-08 Даваа гариг

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ.

Өөрчлөлт шинэчлэлийг хийхдээ УИХ-аар томилогддог бүх албан тушаалтныг Нийтийн сонсголоор хэлэлцүүлж шийдвэрлэдэг байя гэж бид шийдсэн. АТГ-ын даргыг томилоход томилгооны асуудлаар сонсгол хийх саналтай байна гэв.

 

2019-04-09 Мягмар гариг

Томилогдоод хоёр сар ч болоогүй Хотын дарга огцруулах эсэргүүцэлтэй тулав

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 27-нд ажилдаа орж, тамга тэмдгээ хүлээн авч байв. Түүнээс хойш хоёр сар ч  болоогүй байна. Гэтэл С.Амарсайханыг огцруулах тэмцэл аль хэдийнэ өрнөж эхэллээ.  Дөрөвдүгээр сарын 5-нд Гэр хорооллын хөдөлгөөнөөс түүнийг огцруулахаар жагссан бол  өчигдөр Баянзүрх дүүргийн иргэд НЗДТГ-ын үүдэнд жагсч, Хотын даргыг огцрохыг шаардав.

Фото @polit.mn

 

2019-04-10 Лхавга гариг

Хотын даргын ахын компанийг Монголын төр дийлэхгүй байна

“Зүүнбаян рефайнери” компанийн өмнө Монголын төр аргаа барьж эхэллээ. Туулын бургасыг хэдэн мянгаар нь хядаж, тансаг хаус барьж эхэлсэн ч үйл ажиллагааг нь зогсоогоод хариуцлага хүлээлгэчиж чадахгүй байна. Байгаль орчны сайд  Н.Цэрэнбат хүртэл хүчин мөхөсдөөд байгаагаа мэдэгдлээ. Тус компани  Хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын өмчлөлийн компани гэдэг.

Фото @Зууны мэдээ сонин

 

2019-04-11 Пүрэв гариг

Парламент сөрөг хүчингүй болсныг албан ёсоор зарлав

УИХ дахь АН-ын бүлэг тарсныг  УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны эхэнд танилцуулсан.  УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар  намаасаа гарах хүсэлт өгснөөр намын удирдлага нь шийдвэрийг нь хүлээж авсан.  Хуулийн дагуу нам бүлэггүй болох асуудлыг УИХ-ын дарга чуулганы хуралдаан дээр танилцуулах ёстой.

Фото @zasag.mn

 

2019-04-12 Баасан гариг

Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж, хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахааар өчигдөр гишүүдээс гаргасан горимын саналыг дэмжсэн юм.

Фото @parliament.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Энэ хөөрүү, шудрага дүр эсгэгч Батзандан, Болд нар шуудхан МАН д дагаар орж шагналаа авмаар юм. МАН ын хулгайчид та хоёрыг сайн урвагчид, сайхан худлаа хашгирагчид гээд ямар албан тушаал өгөх юм бол

Холбоотой мэдээ