“Хонгил”-ын прокурор, шүүгчид хятадын компанийг хамгаалж иргэдийг дарамталжээ

2019-04-11

Л.БЭХ

Хуульч Д.Түвшин Монголд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын иргэн Ван Ши Паны “Хун Юн Син Хан” компанитай холбоотой өөрийн эрх зөрчигдсөн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д  мэдээлэл хийлээ.

Тус компани Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цайрт минерал” компанийн тээвэр хариуцсан туслан гүйцэтгэгч, Хан-Уул дүүргийн XIII хороонд хайрга, дайрганы, Төв аймагт цементийн үйлдвэртэй. Д.Түвшин 2018 оны дөрөвдүгээр сараас  хайрга, дайрганы үйлдвэрт менежерээр ажилд орсон. Энэ хугацаанд компанийн захирал Ван Ши Пан нь Өвөрмонголын иргэн Сарнайтай хөрөнгийн асуудлаар маргаж, түүндээ Д.Түвшинг холбон буруутгаж, сүүлдээ   25-35 насны гурван монгол залууг хөлслөн түүний амь насанд халдах оролдлого хийж байсан гэв.

Энэ асуудлаар тэрээр Хан-Уул дүүргийн цагдаагийн I, II хэлтэс, прокурорт гомдол гаргаж жил тойрон хөөцөлдсөн. Нийслэлийн Улсын ерөнхий прокурорт ч өргөдөл гаргасан ч шийдэж өгөөгүй. Өнөөдөр энэ байдлыг авч үзэхэд  “Хонгил” гээч зүйл жирийн иргэд бидэн дээр ч хэрэгжиж байж гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэ хэргийн ард төрийн өндөр албан тушаалтан, хууль  хяналтын байгууллын нөлөө бүхий хүмүүс байх магадлалтай. Учир нь  “Хун Юн Син Хан”компани 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа  татварт  нэг ч төгрөг төлөөгүй. Монгол Улсын хууль тогтоомжид заасан квотыг биелүүлээгүй. Одоо тус компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын иргэн Жастин Каплагийн  “Саус Гоби Сэндс” компанид нүүрс хуулалтын ажил гүйцэтгэдэг. “Саус Гоби Сэндс”-ийн уурхай хариуцсан даргаар Улсын ерөнхий прокурор асан  Д.Дорлигжавын  үед прокурорт өндөр албан тушаал хашиж байсан н.Мөнхбат ажилладаг. Тэгвэл Д.Түвшингийн гаргасан гомдол дээр Хан-Уул дүүргийн прокуророор ажиллаж байгаад  Нийслэлийн  хяналтын прокурор болсон, “60 тэрбумын бичлэг” эвлүүлэг байсан гэж хэвлэлд ярилцлага өгч, хамгаалж байсан  Ж.Ариунаа голлон оролцож байгаа. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч н.Мөнхнаран хэрэг бүртгэхээс татгалзаж, гэмт хэрэгнтүүдийн гар хөл болж байсан гэдгийг тэрээр дурдлаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ