Ерөнхий сайдынхаа үгийг эсрэгээр нь ойлгов

2013-08-30

Д.ГЭРЭЛ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхнийг цуглуулж “Эдийн засаг хямраагүй. Эдийн засагч, судлаач нэр зүүсэн хэсэг бүлэг хүний буруу тооцоо судалгаатай нийтлэл ард түмний тархийг угааж байна. Төрийн хариуцлагатай алба хашдаг хүний хувиар мэдэгдэхэд шатахуун болоод бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй шүү. Цаашдаа ч нэмэгдэхгүй” гэж байлаа. Тэгвэл түүний энэ мэдэгдлийг  төр, захиргааны үйлчилгээний байгууллагууд эсрэгээр нь ойлгосон бололтой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай таксины үйлчилгээний төлбөрийг 1000 төгрөг болгохоор шийдсэн бол Төрийн ордны Зоогийн газрын удирдлага хоолныхоо үнийг нэмжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ