Монгол Улсад хамгийн эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтыг баталжээ

2014-08-13

Б.Энхтуул

Монгол Улсын Засгийн газраас хоёр жилийн өмнө харьяа яамд, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаанд үндэслэн эрэлт ихтэй 20 мэргэжлийг тодорхойлсон байдаг. Тэгвэл энэ удаа БШУЯ-наас элсэгчдэд зориулан  Монгол Улсад хамгийн хэрэгцээтэй, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалтыг салбар тус бүрээр нь нарийвчлан гаргажээ. Энэхүү мэдээлэл  нь  шинээр оюутан болж байгаа болон их, дээд сургуулиа төгсөөд мэргэжил дээшлүүлэхээр дахин суралцаж байгаа оюутнуудад  хамгаас чухал юм. Учир нь Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан үндэсний тэтгэлэгт  эрэлттэй мэргэжлээр   суралцагсдад урамшууллын тэтгэлгийг нэмж олгодог.  Урамшууллын тэтгэлэг нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа бөгөөд эрэлт ихтэй  мэргэжлээр суралцвал урамшуулалыг авах эрхтэй болно.  

Хэрэв та бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж байгаа бол, мөн олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд гурав болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бол  дээрх тэтгэлэг олгогдох юм. 

ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Сурах чиглэл

 

Хөтөлбөрийн нэр[1]

Хөтөлбөрийн түвшин

Байгаль орчин, ногоон хөгжил

1

Байгалийн нөхөн сэргээлт

 

MSc

 

2

Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, менежмент

BSc[2]

MSc

 

3

Уур амьсгалын өөрчлөлт

 

MSc

PhD

4

Усны нөөцийн үнэлгээ, менежемент

BSc

MSc

PhD

 

Боловсрол

5

Тусгай хэрэгцээт боловсрол

 

MSc

PhD

6

Хүүхдийн хөгжил судлал

BSc

MSc

PhD

7

Сургалтын технологи

 

MSc

PhD

8

Сургуулийн өмнөх, Бага боловсролын сургалтын арга зүй

BSc

MSc

PhD

Соёл

9

Соёлын өвийн сэргээн засварлагч

 

MEng

 

10

Сонгодог урлаг*

 

 

 

Эрүүл мэнд

11

Анагаах ухаан

BSc

MSc

PhD

12

Нийгмийн эрүүл мэнд

 

MSc

PhD

13

Био анагаах

 

MSc

PhD

14

Сувилахуй

 

MSc

PhD

Уул уурхай

15

Геологи, маркшейдер

BEng

MEng

 

16

Уул уурхайн ашиглалт, техник технологи

BEng

MEng

 

17

Ашигт малтмалын баяжуулалт

BEng

MEng

 

18

Газрын тосны хайгуул, боловсруулалт

BEng

MEng

 

 

Хөдөө аж ахуй

19

Мал эмнэлзүй

 

MSc

PhD

20

Тэжээл бэлчээр судлал

BSc

MSc

PhD

21

Зоо инженер технологи

 

MEng

 

22

Газар тариалангийн аж ахуй

 

MSc

 

Эрчим хүч, дэд бүтэц

23

Ус, дулааны хангамж, чанарын үнэлгээ

BEng

MEng

 

24

Сэргээгдэх эрчим хүч (салхи, ус, нар)

BEng

MEng

 

25

Цөмийн технологи

BEng

MEng

PhD

Зам тээвэр 

 

26

Хүнд машин механизм

BEng

MEng

 

27

Зам гүүрийн барилга, байгууламж

BEng

MEng

 

28

Иргэний нисэх

BEng

MEng

 

Барилга хот байгуулалт

 

 

 

29

Барилгын материалын үйлдвэрлэл

BEng

MEng

 

30

Барилгын технологи, инженер

BEng

MEng

 

31

Хог хаягдлын боловсруулалт, менежмент

 

MEng

 

32

Архитектур, хот, бүс нутгийн төлөвлөлт

 

MEng

PhD

Мэдээллийн технологи 

33

Мэдээллийн технологи, аюулгүй байдал

BEng

MEng

PhD

34

Сансрын технологи, ашиглалт

 

MEng

PhD

Суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи 

35

Байгалийн ухаан

BSc

MSc

PhD

36

Биологи, биотехнологи

BSc

MSc

PhD

37

Нанотехнологи,

BSc

MSc

PhD

38

Материал судлал

BSc

MSc

 

39

Химийн инженерчлэл

BSc

MSc

PhD

   

Мэргэжлийн чиглэлийн тоо            

24

38

20


 [1]Тодорхой түвшний боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн сурах, сургах зохион байгуулалттай үйл ажиллагааны цогцыг хөтөлбөр гэж ойлгоно.

[2]BSc-Бакалавр, BEng-Инженер бакалавр, MSc-Магистр, MEng-Инженер магистр, PhD-Доктор

Эх сурвалж: http://www.polit.mn 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ