Николас Кейж дөрөв хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ

2019-03-29

Д.АРИУН

Холливудын жүжигчин Николас Кейж  найз бүсгүй Эрика Койкетай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж баталгаажуулснаасаа хойш ердөө дөрөв хоногийн дараа хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Энэ талаар TMZ портал сайт мэдээлэхдээ, хосууд өнгөрсөн бямба гаригт Лас Вегаст гэрлэлтийн гэрчилгээ гардаж авсан, харин лхагва гаригт жүжигчин эр үүнийгээ хүчингүй болгохоор шүүхэд хандсан гэсэн байна.

Харин Daily Mail сонинд эх сурвалж, “Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандахдаа жүжигчин согтуу байсан бөгөөд гэргийгээ мөнгөтэй холбоотой асуудалд буруутгаж байсан” гэж мэдээлсэн байна.

Николас Кейж нь Копполагийн гэр бүлийн гурав дахь үеийн авьяаслаг уран бүтээлч. Америкийн нэртэй кино найруулагч  Френсис Форд Коппола түүний авга ах нь байсан. Кейж 70 гаруй кинонд тоглосон бөгөөд кино урлагийн нэр хүндтэй шагнал болох Алтан бөмбөрцөг дөрвөн удаа, Оскарын шагнал хоёр удаа хүртэж байсан билээ.

Хувийн амьдралынхаа тухайд Холливудын жүжигчин өмнө нь гурван удаа гэрлэж байсан. Тэрээр гурав дахь эхнэр Элис Кимээс 2016 оны нэгдүгээр сард гэрлэлтээ цуцлуулжээ. Харин Эрика Койкетэй  2018 оноос болзож эхэлсэн аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ