МХЕГ: “Эко Алтан Заамар“ компани зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан

2019-03-22

Т.САЙХАН

МХЕГ-аас  “ЭКО АЛТАН ЗААМАР” компанид шалгалт хийж, дүгнэлт гаргалаа. Дүгнэлтээ УУХҮ-ийн сайдад хүргүүлсэн байна. Дүгнэлтээс харахад энэхүү компани нь улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Мөн техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийлгүй үйл ажиллагаа явуулсан. Техник эдийн засгийн үндэслэлд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, мөрдөгдөж байгаа уулын ажлын хэмжээсүүдийг баримталж ажиллаагүй зөрчлүүд илэрсэн. Мөн техник эдийн засгийн үндэслэл хийгдэхэд усны судалгаа хийгдсэн байдаг. Энэ судалгаагаар гүний ус 51 метр уст үе илэрсэн байдаг. Энэ уст үеийн талаар техник эдийн засгийн үндэслэлд усыг хэрхэн зайлуулах вэ, уст үеэс гарч болзошгүй эрсдлийн хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт нуралт болох гол шалтгаан болсон байдаг. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дүрмүүдийг баримталж ажиллаагүй байна.

“ЭКО АЛТАН ЗААМАР” компани нь эрсдлийн үнэлгээ хийж, захиралдаа хүлээлгэж өгсөн байдаг. Ингэхдээ ноцтой хоёр зөрчил илэрсэн байдаг. Нэгдүгээрт, ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийхгүй, хэтэрхий нийтлэг зааварчилгаа өгч байна. Яг тухайн өдөр хийж байгаа ажилд зааварчилгаа, чиглэл өгөхгүй байна гэдгээ эрсдлийн үнэлгээгээрээ гаргасан байдаг юм билээ.

Хоёрдугаарт, эрсдлийн үнэлгээ хийсэн ажилчид гарах үр дагаврыг гаргасан байгаа юм. Ингэхдээ мөс хагарч, уналтаас болж, насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай гэдгээ гаргаад өгсөн байгаа юм. Хананд тогтсон мөс, хана нурах, хагарч нурах, ажилчдыг дарах, өндөр хананы нуралт үүсч амь насаа алдах эрсдэлтэй гэдгээ гаргаад, уурхайн захирал гарын үсгээ зураад авсан байгаа юм. Гэтэл энэ зөрчлөө арилгаагүй байсаар байгаад осол гарсан байна хэмээн дүгнэлтэд тэмдэглэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ