О.Амартүвшин: Татварын хуулиас иргэн, аж ахуй нэгжид дарамт болох заалтуудыг хасах ёстой

2019-03-22

Т.САЙХАН

МҮХАҮТ-аас өнөөдөр /03.22/ УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Татварын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Холбооны ерөнхийлөгч О.Амартүвшин “Татварын шинэ хуулиар татварын байцаагчийн торгох эрхийг нэмэгдүүлснээр ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байна. Тухайлбал, суутган  татвар аваагүй, тайлагнаагүй бол татвар төлөөгүй дүнгийн 50 хувиар торгоно гэж заажээ. Торгуулийн дүн нь өөрөө 50-100 хувь гэдэг өндөр дарамт болно.

Татвар төлөх орлогоо дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээ 100 хувь хүртэл гэж байгаа. Торгуулийн хэмжээ өсөх хэрээр авлига, ашиг сонирхол үүснэ. Далд эдийн засаг буюу нууц асуудлыг даамжруулна. Татварын өр барагдуулах албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг чангаруулсан. Түүнчлэн дуудлага худалдаанд оруулбал үнийг татварын байцаагч тогтоохоор байгаа. Энэ бол ноцтой заалт. Татварын өр нь 20 сая бол хилээр гарах эрхийг хязгаарлана гэж байгаа. Энэ заалт гадаадын иргэнд хамаатай гэж тайлбарлаж байгаа ч хөрөнгө оруулагчдаа ингэж ялгаварлах хэрэггүй.  Ямар нэг асуудал үүсвэл шүүхийн байгууллагаар дамжуулж шийдэх ёстой.  Татварын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар бус хаврын чуулганаар хэлэлцэн энэ мэт алдааг засч хуулийг батлахыг хүсч байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ