Арсланг тэнгэр мэднэ

2019-03-22

Ч.ГАНТУЛГА

УДЭТ-ын хамт олон Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэрт мастер, найруулагч, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч Гүрсэдийн Доржсамбуу агсны мэндэлсний 70 насны ойд зориулж “Тэнгэр мэднэ” дурсамж, хүндэтгэлийн тоглолтыг өнөөдөр зохион байгуулж байна. Үйл ажиллагаа гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхэлж, “Арслан” цом гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжилж, “Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн тоглолтоор өндөрлөх юм байна. Г.Доржсамбуу агсанг “Говийн зэрэглээ” киноны Арслан, “Мөнгөн буйл” киноны Содном, “Загийн алим” киноны жолооч, “Хэцүү даалгавар” киноны дикан, “Би нисэх дуртай” киноны том эр, “Гарын таван хуруу” киноны хөрш зэрэг дүрээр нь үзэгчид андахгүй. Тэрээр УДЭТ-ын тайзнаа “Нора” жүжгээс эхлээд дэлхийн болон Монголын 30 гаруй сонгодог бүтээлийг амилуулсан байдаг. Харин 1981-1991 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын тэнхимд жүжиглэх ур чадварын багшаар ажиллахдаа өдгөөгийн гавьяат Ш.Алтанцэцэг, С.Лхагвасүрэн, С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, И.Одончимэг, Ж.Оюундарь, У.Уранчимэг, Д.Хүрэлхүү зэрэг энэ цагийн шилдэг уран бүтээлчдийг төрүүлсэн гавьяатай билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ