“Би нар” захидлын уралдааныг зарлалаа

2019-03-22

П.АМГАЛАНБАЯР

Ж.Сэнгэдорж найруулагчийн шинэ уран бүтээл “Би нар” нэртэй гэр бүлийн сэдэвт уран сайхны кино ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ. Кинонд нийгмийн хар барааныг бус гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд насны сайн сайхныг гэрэл гэгээтэйгээр үзүүлснээрээ онцлог ажээ. Кино нээлтээ хийхтэй холбоотойгоор Монгол орон даяар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Би нар” захидлын уралдааныг зарлалаа. Зохион байгуулагчаар киноны уран бүтээлчид болон МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакц ажиллаж байгаа юм байна. Уралдаанд I-VI дугаар анги, VII-XII дугаар анги гэсэн ангиллаар оролцох боломжтой гэнэ. “Би нар” уралдааны зорилго нь цахим орчинг зөв ашиглахтай холбогдуулан хүүхэд бүрийн хүслийг захидлаар хүлээж авахад орших ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ