“Дэлхийн усны өдөр”-ийг “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриатай тэмдэглэнэ

2019-03-22

П.АМГАЛАНБАЯР

Энэ сарын 22-нд дэлхий нийтээр “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Манай улсын хувьд 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй усны шийдэл” гэсэн уриан доор тэмдэглэж байсан. Харин энэ жилийн хувьд “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” уриатай тэмдэглэхээр төлөвлөжээ. Энэ өдөр “Дэлхийн ус хагалбарын цэг рүү явган аялал”, “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулах юм. Үүнээс гадна “Өмнийн говьд хэрэгжих уул уурхай, хүнд үйлдвэрийн төслүүдийн ус хангамжыг шийвэрлэх арга зам” хэлэлцүүлэг, “Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх аяны хүрээнд хүүхэд багачуудад чиглэсэн танин мэдэхүйн арга хэмжээ” зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн арга хэмжээнд ажлын хэсгийн даргаар Н.Баттулга, ажлын хэсгийн дэд даргаар Я.Болдбаатар тэргүүтэй гишүүд оролцох юм. Анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны өдөртэй болох саналыг дэвшүүлжээ. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарласан байдаг. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах , сурталчилан таниулахад оршдог аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ