Дуучин Э.Анхбаярт мөнгөн шагнал олгоно

2019-03-22

Ч.ГАНТУЛГА

ОХУ-д болсон Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн дуучин Э.Анхбаярт мөнгөн шагнал олгохоор болжээ. Засгийн газрын хуралдаанаар соёл урлагийн салбарт амжилт гаргасан зарим уран бүтээлчийг шагнах шийдвэр гаргасан бөгөөд Э.Анхбаяртай хамт БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын өсвөрийн циркчдийн уралдаанд “Аватар” үзүүлбэрээр хоёрдугаар байр эзэлсэн Монголын циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд мөн мөнгөн шагнал олгох юм байна. Э.Анхбаяр одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллаж байна. Мөн Унгарын төв театрт гэрээгээр давхар ажиллаж байгаа юм. Тэрээр УДБЭТ-д 2012 оноос гоцлоочоор ажиллаж эхэлсэн. Энэ хугацаандаа Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильо, Данкайро гэх мэт дэлхийн сонгодог дуурийн гол дүрийг бүтээжээ. Мөн Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг Монголын сонгодог бүтээлд дуулж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ