Хойд Солонгост газар хөдөлснийг тогтоосон байна

2019-03-21

Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын цаг уурын газраас өчигдөр өглөө Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтаа хийдэг Пүнге Ри талбайн орчим 2.8 баллын чичиргээ илэрсэн гэж мэдээллээ. Энэ газар хөдлөлийн төв нь хойд өргөрөгт буюу “Пүнге Ри” туршилтын талбайгаас километр гаруй газарт 10 км гүнд болсон гэж цаг уурын газраас тодруулсныг “Ёнхап” агентлаг эш татан мэдээлсэн байна. Цаг уурын газрын мэргэжилтнүүд энэ тохиолдлыг тус улсын геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран байгалийн үзэгдэл эсвэл хүний оролцоотой газрын царцдасны хүчний тэнцвэрийг алдуулж өөрчлөгдөхөд хүргэсэн байж болзошгүй үр дагаврын талаар судалжээ. Тухайлбал, энэ газар хөдлөлт болох шалтгааны нэгэнд том усан сан байгуулсан, гидравлик хагаралт, цөмийн зэвсгийн туршилтын дэлбэрэлт орж байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ