Ши Жиньпин хоёр орны харилцааг шинэчлэх айлчлалаа эхэллээ

2019-03-21

Х.ОЮУНБОЛД

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинийн Итали улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэллээ. Тэрээр айлчлалынхаа үеэр хоёр орны хооронд талуудын хамтын ажиллагааны харилцааг бий болгохыг зорьж байгаа аж. Мөн энэ сарын 24 хүртэл хийх айлчлалынхаа үеэр Ром, Сицилиэр орох бөгөөд энэ нь түүний Европт зургаан хоног хийх тойрон айлчлалын эхлэл юм байна. БНХАУ-ын ерөнхийлөгч Италид айлчилсныхаа дараа Монакогийн хаант улс, Франц орноор айлчлах ажээ. Ши Жиньпин Италид  хийж байгаа айлчлалаараа энэ оронтой ижил тэгш эрх, харилцан хүндэтгэл, шударга ёс, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан олон улсын харилцааны шинэ загварыг бий болгохыг зорьж байна гэж түүний айлчлалын өмнө “Коррьере делла Сера” сонинд нийтэлсэн нийтлэлдээ  онцолсон байна. Тэрээр “Улс төрийн харилцааг бэхжүүлэх, итгэлцэл, стратегийн холбоог хөгжүүлэх, харилцан ашиг сонирхлоо дэмжих, цаашид ойлголцох, нөгөө талд болон талуудын харилцаан дахь улс төрийн суурийг тавих чухал сэдвийн талаар дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ