Э.Содномпилжээ дэлхийн дээд амжилтыг гурван удаа шинэчиллээ

2019-03-21

Ч.ГАНТУЛГА

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-д “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо. Тэрээр эхний оролтоор 242 кг шахаж, дараа нь 247, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэнчилсэн байна. Мөн улсын аварга болоод зогсохгүй дэлхийн дээд амжилтыг ойрын жилд эвдэхээргүй болгож байна. Түүнийг МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулж байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ