Бату Хасиковыг Халимагийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилов

2019-03-20


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Халимагийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Бату Хасиковтой уулзах үеэр.  Фото © Михаил Климентьев/ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба болон ТАСС

Д.ЭНХЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халимагийн БНУ-ын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр Бату Хасиковыг өнөөдөр /2019.03.20/ томилсон байна. Ерөнхийлөгч энэ тухай зарлигт гарын үсэг зурсан гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Кремлийн хэвлэлийн алба мэдээлэхдээ, Халимагийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан Алексей Орловыг “Өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа” гэдгийг онцолжээ. Тиймээс Халимагийн төрийн тэргүүнийг албан ёсоор сонгох хүртэл үүрэг гүйцэтгэгч томилж байгаа гэдгийг дурдсан байна.

Халимагийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчийн албыг хүлээж аваад байгаа Бату Хасиков өдгөө 36 настай. Түүний хүүхэд нас төрөлх Халимагтаа өнгөрч, харин Москвад Их сургууль төгсчээ.  Тодруулбал, Москвагийн Багшийн их сургуулийг дүүргэж, дараа нь ОХУ-ын төрийн удирдлагын академид докторантурт суралцжээ.

Бату Хасиков нэртэй тамирчин, нийгмийн зүтгэлтэн хүн. Кикбоксын олон удаагийн аваргаас гадна тулааны урлагийн бусад төрлөөр ч амжилт гаргаж байсан. Холбооны агентлагийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ