Нийслэлийнхээ нэрийг солихыг уриалжээ

2019-03-20

Х.ОЮУНБОЛД

Казахстаны шинэ ерөнхийлөгч Касым Жомарт Токаев  өнөөдөр энэ албанд тушаалд томилогдсон байна. Тэрээр парламентад тавьсан эхний илтгэлийнхээ үеэр өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийг хүндэтгэж тус улсын нийслэл Астана хотын нэрийг түүний нэрээр нэрлэхийг уриалжээ. Мөн манай улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, одоо цагийн хүний нэрийг мөнхлөхийн тулд Казахстан улсын нийслэлийн нэрийг авах ёстой. Тиймээс Нурсултан гэж нэрлэхийг уриалж байна гэв. Харин энэ санааг гаргахын өмнө тус улсыг 30 жил удирдсан ерөнхийлөгчийг дурсахын тулд нийслэл хотод хөшөөг нь босгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн Нурсултан Назарбаевыг өчигдөр огцорно гэж мэдэгдсэнээс цагийн дараа ерөнхийлөгч болсон  тэрээр “Орон нутгийн засаг захиргааны бүх төвийн төв гудамжийг анхны ерөнхийлөгчийн нэрээр нэрлэх ёстой гэж итгэж байна” гэж нэмж хэлснийг  “Спутник” агентлаг мэдээлсэн байна. Ингэснээрээ улсын нийслэлийн нэрийг сүүлийн 60 жилд дөрөв дэх удаагаа сольж байгаа хэрэг юм гэж Казахстаны түр хугацаанд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Касым Жомарт Токаев мэдэгджээ. Мөн Назарбаевийг хүндэт сенатч, түүний хөрөг, албан ёсны зургийг олон нийтийн сууцанд байлгах зайлшгүй билэг тэмдэг болгохыг уриалсан байна. Токаев нь өчигдрийг хүртэл Сенатын ерөнхийлөгч байсан бөгөөд Назарбаевт хөдөлмөрийн болон ардын баатар цол олгохоор шийд гаргажээ. Назарбаевийг албан тушаалаасаа огцорно гэсний дараа Токаев түр хугацаагаар ерөнхийлөгчөөр ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгууль болтол ажиллах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ