Педро Санчес гэрээг сунгах шалтгаанаа тодруулахыг санууллаа

2019-03-20

Х.ОЮУНБОЛД

Испанийн Засгийн газрын тэргүүн Педро Санчес Мадрид хотод болсон үйл ажиллагааны үеэр Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйг Брикстийн гэрээний хугацааг сунгахыг хүсч байгаа шалтгаанаа тодруулах ёстой гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Тереза Мэй ямар учраас болон хэр их хугацаагаар сунгах талаар тодруулах шаардлагатай. Учир нь асуудлаас зайлсхийх нь шийдвэр биш” гэж Европын холбооны ирээдүй тухай хэлэлцдэг Европын хөдөлгөөний Испанийн холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны үеэр хэлсэн байна. Мөн “Брикстийн талаар энэ хэлэлцээр, Их Британийн парламентын санал хураалтаас Лондон юуг хүсэхгүй байгаа нь мэдэгдэж байна. Гэхдээ тэд юу хүсч байгаагаа мэдэгдэхгүй байна” гэв. Педро Санчес энэ байгуулсан гэрээ нь хамгийн боломжтой гэрээ гэж үзсэнээс гадна Испани Их Британийн салан тусгаарлах алхмыг амжилттай болгохын тулд бүтээлч байр суурь баримтлах ёстой болохыг онцоллоо. Мөн тавдугаар сарын 26-нд болох Европын сонгуулийг их чухал гэж үзэж байгаагаа дурдсан байна. Энэ сонгуулиар бид Европын холбоо урагшлах эсвэл ухрах, Их Британийг нэгтгэх эсвэл гаргахаа сонгоно. Их чухал сонгууль болно гэж Педро Санчес онцолжээ. Түүнээс гадна Европын холбооны эрх чөлөө, нэр төрийг хамгаалахыг хүссэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ