Эдийн засгийн бодлогоо үргэлжлүүлэхээ амласан байна

2019-03-20

Х.ОЮУНБОЛД

Казахстаны Засгийн газар, Үндэсний банк тус улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг албан тушаалаасаа огцорсны дараа макро эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ амласан байна. Хоёр байгууллагын зүгээс хамтарсан тунхаглалдаа хүн амынхаа амьжиргааг сайжруулахад чиглэсэн бодлогыг хадгалах, эдийн засгийн өсөлтийг дээд зэргээр хангах, үнийн өсөлтийг бууруулах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангана гэж мэдэгджээ. Мөн тунхаглалд Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн амлалтаа биелүүлэх, ялангуяа, голлох үйлчилгээ, бүтээгдэхүүний үнийг шударга бусаар нэмэгдэхээс сэргийлж төсвийн тогтвортой бодлогыг цаашид бэхжүүлнэ гэдгээ онцолсон байна. Үндэсний банкнаас санхүү болон банкны бусад салбар, гадаад валютын зах зээлийн тогтвортой байдлыг баталгаажуулахад шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байгаагаа зарлажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ