ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

2019-03-20

Т.САЙХАН

ШШГЕГ-ын дарга бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр /03.20/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Тэрээр 2016 оны есдүгээр сараас хойш тус байгууллагын даргаар ажиллаж байна.   461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан зэрэг асуудалтай холбогдуулан ажлаа өгч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн  ажлаа өгөхийг шахсан асуудал байх магадлалтай юм.

Бригадын генерал Ц.Амгаланбаяр нь Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар 2008-2012 онд ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард ШШГЕГ-ын даргаар томилогдож байжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ