Хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

2019-03-20

Б.ДАМДИН-ОЧИР

Одоогоос сарын өмнө АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчийг үнэдслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорт уламжилсан. Прокурор уг саналыг хэрэгсэхгүй болгосон юм.

Тэгвэл ШЕЗ-өөс өргөн мэдүүлсний дагуу Ерөнхийлөгчийн 2019 оны гуравдугаар сарын 14-ний  44 дугаартай зарлигаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч П.Долгормаа, 15-ны өдрийн 45 дугаартай зарлигаар эрүүгийн хэрэгт шалгагдаж буй Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

НПГ-ын ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас ирүүлсэн нэр бүхий гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ШЕЗ хэлэлцээд дээрх хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Харин Баганхангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандоржийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж шийдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ