Майк Траут спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээ байгуулав

2019-03-20


Майк Траут  Фото: Jeff Gritchen / ZumaPress / Globallookpress.com

Д.АРИУН

Америкийн бейсболчин Майк Траут Бейсболын үндэсний лиг (MLB)-ийн  Лос-Анжелес Энжелс багтай 12 жилийн хугацаатай 430 сая долларын үнийн дүн бүхий гэрээ байгууллаа. Энэ нь спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээ болж байгаа талаар өчигдөр /2019.03./19/-нд ESPN суваг мэдээлжээ. Ингэснээр Майк Траут жилийн 36 сая долларын цалин авах аж.

Өдгөө 27 настай Майк Траут 2011 оноос Лос-Анжелес Энжелс багт хүчин зүтгэж байгаа. Тэрээр Бейсболын үндэсний лиг (MLB)-ийн бүх оддын тоглолтод долоон удаа оролцож, хоёр удаа шилдэг тоглогчоор шалгарч байсан юм.

Түүнээс өмнө хамгийн өндөр цалинтай тамирчдын рекордыг мөн л бейсболын тамирчин Заку Гринк эзэмшиж байсан бөгөөд тэрээр жилийн 34,4 сая долларын цалинтайгаар Аризона Даймондбэкс багт хүчин зүтгэж байсан юм.

Дашрамд дурдахад, Forbes сэтгүүл 2018 оны хамгийн өндөр орлоготой тамирчнаар Флойда Мэйуэзерыг нэрлэж байсан. Боксчин жилийн 285 сая долларын орлогоороо жагсаалтын эхэнд бичигдэж байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ