Ч.Анужин 188 кг-ыг өргөж, бүх жингийн дээд амжилт тогтоов

2019-03-20

Ч.ОЛДОХ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны classic powerlifting (шахалт, суулт, таталт)-ийн УАШТ Спортын төв ордонд  эхэлж, хоёр насны ангилалд медальтнууд тодорлоо. Тэмцээний эхний өдрийн онцлох тамирчин гэвэл Ч.Анужин, Б.Цогт нар байв. Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн +63 кг-ын жинд “Стронг” клубын тамирчин, өдгөө дөнгөж 17-той Ч.Анужин суултын төрөлд 188 кг-ыг амжилттай өргөснөөр алтан медаль хүртэхийн сацуу эмэгтэйчүүдийн УАШТ-ий бүх насны болон жин тус бүрийн дээд амжилтын эзэн болсон байна. Пауэрлифтингийн спортоор хичээллээд удаагүй түүний энэ амжилт нь тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртэхэд хангалттай үзүүлэлт болно. Мөн хөвгүүдийн +74 кг-ын жинд “Аварга” лицей сургуулийн сурагч Б.Цогт суултын төрөлд 235 кг-ыг торохгүй өргөж дээд амжилт тогтоожээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ