Н.Энхбаярын Оюутолгойн гэрээтэй холбоотой эшлэлүүд

2019-03-20

Т.САЙХАН

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга  Н.Энхбаяр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлсэн .  Түүний Оюутолгойн гэрээтэй холбоотой хэлсэн эшлэлүүдийг онцлон хүргэж байна.

 

-Оюутолгойн гэрээний асуудал дээр С.Баяр гэрээг байгуулна гэж их улайрсан.

 

-АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны захиа түүний дараа Wikileaks сайтаар ил болсон.  Тэр захиан дээр “Монголын талд 51 хувийг л өгөхгүй бол энэ гэрээг байгуулахгүй” гэж Монгол Улсын  Ерөнхийлөгч Н.Энхбаяр зүтгээд байна” гээд биччихсэн байгаа.

 

-Мөн М.Минтоны захиан дээр С.Баяр манай мэдээлэгчид “Оюутолгойн гэрээг заавал хийнэ гэж хэлсэн” гэж хэлж байгаа юм.  Манай мэдээлэгч гэж энэ үг их ноцтой.

 

-Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр санал хураалт болж, 2:1-ээр Н.Энхбаяр ялагдлаа гэж байгаа юм.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нууц материалыг Элчин сайдад мэдээллэгчээр нь дамжуулж өгч байсан гэсэн үг. Ийм хачин замбараагүй улс орон байж болохгүй.

 

-Би ҮАБЗ дээр үнэхээр ганцаардаж байсан. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гурвуулаа санал нэгдэж байж гардаг учраас би ганцаараа эсрэг байсан болохоор Оюутолгойн гэрээг байгуулах шийдвэр гарч чадахгүй байсан.

 

-Түүний дараа намайг унагаачихаад гэрээг байгуулъя гэж бодсон юм билээ. 2009 оны аравдугаар сард С.Баяр Ерөнхий сайд байсан, Д.Дэмбэрэл УИХ-ын дарга хэвээрээ байсан. Ганцхан л юм өөрчлөгдсөн тэр нь Н.Энхбаярын оронд Ц.Элбэгдорж очсон. Оюутолгойн гэрээ тэр жилдээ маш хурдан батлагдсан.

 

-Оюутолгойн гэрээ батлагдах үед С.Баяр ингэж хэлсэн байдаг юм билээ. М.Минтоны захиан дээр бас энэ бий.  “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумиж, Ерөнхийлөгчийг цэвэр бэлгэдлийн шинжтэй болгоно” гэж хэлсэн байгаа юм. Ингэхгүй бол Оюутолгойн гэрээ мэтэд саад болоод байна гэсэн байсан.

 

-Одоо анзаарч байгаа бол Үндсэн хуулийн өөрчлөлт дээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гээд байна. Сахал Д.Эрдэнэбилэг, “Эрдэнэт”-ийн 49, Оюутолгойн булхай, ХХБ-ны луйвар булхай зэрэгтэй би тэмцэнэ. Эд нар олуулаа байна л даа. Энэ ард түмнийхээ өмч хөрөнгийг булааж байгаа явдлыг таслан зогсоохын тулд явна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ