Уурхайчид багадаа 640 мянган төгрөгийн цалин авна

2019-03-19

Ц.БАЯР

Манай уул уурхайн салбарт ажиллагсдын цалин бусад улс орныхтой харьцуулбал зургаа дахин бага ажээ. Өөрөө хэлбэл, манай улсын амьдрлын баталгаажих төвшинтэй ижил хэмжээнд цалин өгч байгаа нь хүнд нөхцөлд ажилладаг салбарын ажиллагсдын эрх ашгийг хохироож байгаа ажээ. Иймд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2019-2020 оны тарифын хэлэлцээрийг энэ сарын 15-нд байгуулсан байна. Одоогоор манай уул уурхайн салбарт 47 мянган иргэн, 300 гаруй ажил олгогч ажиллаж байна. Энэ хэлэлцээрээр өмчийн хэлбэрийг харгалзахгүйгээр тус салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж ажилтнуудын нийгмийн хамгааллыг дэс дараатай шийдвэрлэнэ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо гэж Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал Уул уурхайн яаманд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хэлэлцээрийн дагуу улсын цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 640 мянган төгрөг байхаар тогтсон байна. Түүнчлэн сул зогсолтын олговрыг 60 хувиас доошгүйгээр олгохоор тусгажээ. Мөн анх удаа хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэнийг уул уурхайн компанид ажиллуулахаар болов. Жилд нэг удаа зургаан сартай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заалт оруулсан аж. Ингэснээр манайх олон улсын хөдөлмөрийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ