Сталины төлөвлөгөөгөөр хэрхэн барууны орныг мэхэлсэн бэ?

2019-03-19

Х.ОЮУНБОЛД

Иосиф Сталин эх орны II дайны дараа ЗХУ-ын  хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхийн тулд хуягласан байлдааны хөлөг онгоцтой усан флот байгуулахыг хүссэн байна. Энэ нь том төлөвлөгөө байсан ч биелэгдэх боломжгүй байв. Гэхдээ  Иосиф Сталины энэ мөрөөдөл нь АНУ болон түүний холбоотнуудын цэргийн  хөгжилд сөргөөр нөлөөлсөн гэж тус улсын “The National Interest” сонины  сэтгүүлч Кайл Мизоками бичжээ. Ялангуяа, ЗХУ-ын удирдагчийн анхны төлөвлөгөө нь  36-55 мянган тоннын багтаамжтай долоон хуягласан байлдааны хөлөг барих байсан байна.  Мөн 460 милимметрийн калибрийн 12 ширхэг буу суулгахаар төлөвлөж байжээ.

Сэтгүүлчийн бичснээр дайны дараа ЗХУ, АНУ болон түүний холбоотнуудыг нийлүүлснээс ч илүү хүчтэй армитай байсан гэнэ. Гэхдээ Сталины төлөвлөгөө нь эх орны II дайны улмаас сүйрсэн ЗХУ-ыг сүйрэлд хүргэхэд чиглэсэн байв. Учир нь энэ төрлийн олон байлдааны хөлөг онгоцыг  үйлдвэрлэхэд шаардлагатай эд хөрөнгө ЗХУ-д байхгүй байсан гэж бичжээ. Харин хөлөг онгоцыг угсрах ажил аажмаар эхэлсэн ч ЗХУ-ын удирдагч нас барсны дараа төлөвлөгөө цуцлагдсан байна.  Гэсэн ч барууны зарим орон Сибирьт долоон супер хуягласан хөлөг онгоц үйлдвэрлэж байгаа цуурхлыг тарааж эхэлжээ. Барууны орнуудад тархсан цуурхлын талаар мэдсэн ЗХУ үүнийг нь хэрэгжүүлэхээр шийдсэн байна.  Үүний тулд тэднийг  Сталины төлөвлөгөөнд орсон нэрийг байлдааны хөлөг онгоцонд өгсөн гэж таамаглажээ.

Гэхдээ энэ удаа цуурхлыг үр өгөөжтэй болгохын тулд түлхүү анхаарал хандуулсан аж. Сэтгүүлч Кайл Мизоками энэ цуурхал нь ЗХУ-д их ашигтай байсан. Учир нь НАТО-гийн гишүүн орнуудыг хуягласан байлдааны хөлөг онгоцтой супер усан флот бий болох гэж байна. Тиймээс тэд үүнийг хэрхэн эсэргүүцэх талаар бодох шаардлагатай гэж үзэж байсан талаар ярьсан байна. Ингэснээр баруун Европ дахь явган цэргүүдэд ашиглах зорилготой байсан хөрөнгийг хий хоосон сүрдүүлэгтэй тэмцэхийн тулд дахин тараан хуваарилсан байна. Харин тэр үеэр ЗХУ Евроази дахь энэ оронд ямар усан флотоос илүү чухал байсан хуурай замын цэргүүддээ анхаарлаа хандуулж чадсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ