Ц.Мянганбаяр:Өгсөн юмаа өртэйгээ хамт буцааж авъя л даа

2013-08-09

Ч.ЗОТОЛ

Олон банк дампууруулсан  Олон овоотын ордынхоо  тухай “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр анх удаа хэвлэлд ам нээжээ. “Жаст”-ын  Ш.Батхүүгийн хэвлэлд өгсөн ярилцлага түүнийг ийнхүү хатгасан юм байх. Тэрээр Ш.Батхүүг сайн залуу, сайн хүн гэж боддог. Сайн ч мэддэг гэнэ. Харин хатуужил тэвчээрээр өөртэй нь адилгүй, бэрхшээл тулгарахад даваад гарах сэтгэлийн болоод эдийн засгийн чадамжгүйг нь сая л мэдсэн юм байх. Тиймээс  хэвлэлээр дон, дон  хийснийх нь хариуд сайн бизнесмэний, бас эр хүний зангараг гаргаж  хариуг нь өгөхдөө “…Би хүн мэхлээд байх жудаггүй хүн биш. Хэрэв үнэхээр намайг мэхлэчихлээ гэж байгаа бол өгсөн юмаа өртэйгээ хамт буцаагаад авч болно”  гэжээ. Мянгаа захирал ч уг нь жудагтай л даа, хэсэг хугацаанд үерхэж, эсвэл хамтран амьдарч, бас айл гэр болж “тоглон” түүх бүтээлцэж явсан ээлжит амрагуудаа хоосон үлдээж байгаагүй юм чинь.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ