Хүндийн өргөлтийн холбооны удирдлагад хүн чанар дутагдаж байна

2019-03-19

Ч.ЗОТОЛ

Монголын хүндийн өргөлтийн тамирчид  хүнд нударга доор хүчгүйдэж байна гэсэн мэдээлэл гарах боллоо. 2018 онд шүүгч Л.Одгэрэл гэдэг эмэгтэй удирдлагадаа  зодуулсан хэмээн цагдаад хандаж байсан бол  “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ч.Март мөн д  зодуулж цохиулсан гэх асуудлаар  шүүхэд хандсан ч  хэн нэг нь нөлөөлөн хэрэгсэхгүй болгосон гэнэ.

Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ч.Даваадорж 2016 онд Зүүн Азийн Хүндийн өргөлтийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдохдоо  өөрийн найз Ц.Хасбаатарт ажлаа өгснөөс Хүндийн өргөлтийн холбоо хүнд гарт шилсэн гэлцдэг. Тэрээр  өөрийн дүү Ц.Хосбаярыг ахлах дасгалжуулагчаар ажиллуулж, Ц.Хосбаяр нь цааш өөрийн хүүг  Х.Одхүүг  олон улсын тэмцээн уралдаанд дасгалжуулагчийн нэр дээр явуулдаг болсноор энэ холбоонд асуудал үүсчээ. Тэмцээн уралдаанд оролцох тамирчдынхаа бичгийг  Дэлхийн допингийн эсрэг  холбоо /WADA / руу   явуулдаггүй. Үүнээс нь болж Улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан өсвөрийн хоёр тамирчин нь  Тайландад болсон Эзэн хааны цомын тэмцээнд өөрсдийн зардлаар очоод зорьсон тэмцээндээ оролцож чадалгүй буцаж ирж байж. 2017 онд хүндийн өргөлтөөр амжилт гаргасан хүүхэд Олон улсын тэмцээнд явсан  хойгуур нь допингийн шинжилгээнд нь анхан шатны хүүхдийг оруулснаас допинг илэрсэн тул  олимпийн эрх олгох тэмцээндээ орж чадаагүй байдаг.  Олимпийг хөгжүүлнэ, Монголынхоо нэрийг гаргана гэж спортын бүхий л байгууллагууд зорилго, зорилтоо тодорхойлдог. Тэгвэл Хүндийн өргөлтийн холбоо тамирчдаа Олимпийн эрх авах тэмцээнд нь оролцуулахгүй байгааг   Олимпизмын эсрэг үйл ажиллагаа гэх үү, байдаг л хүнд суртал гэх үү.

Хүндийн өргөлтийн УАШТ-нд амжилт гаргасан тамирчдад  мөнгөн  шагнал олгодог.  Эрэгтэй, эмэгтэй  эхний найман жин, 16 төрөлд  мөнгөн шагнал олгодог бөгөөд нэг төрөлд  I байр 600,  II  байр 400, III  байр 200 мянган төгрөг нийт 1.2 сая төгрөгийг шагналтай. Эрэгтэй, эмэгтэй тус бүр найм,  нийт 16 төрлийг 1.2 саяар үржүүлбэл хэдэн саяар тогтохгүй тоо гарна. Гэтэл энэ мөнгө 2017, 2018 онд огт олгогдоогүй гэсэн мэдээлэл байна.  Тамирчидтайгаа ёс зүйгүй харилцсан гэхчлэн асуудал үүсгэсэн  ахлах дасгалжуулагч нь хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэж өгнө  гэж  өөрөө мэдэгдэж, цахим хуудастаа байршуулж байсан  ч аман дээрээ л тэгж хэлдгээс ачир дээрээ бол үгүй. Арга саам хийж, дарга нар дээгүүр гүйж байгаад буцаад ажлаа хийгээд явдаг аж. Мөн тус  холбоог удирддаг зарим хүний  цүнхнээс 60 сая төгрөгийн эм тариа, хориотой бараа хил дээр илэрч байсан гэх мэдээлэл бас яригддаг ч дарагдаад өнгөрч байж. Энэ бүх мэдээлэл үнэн бол Хүндийн өргөлтийн холбооны удирдлагад мэдлэг чадвар, удирдах арга барилаас гадна хүн чанар бас дутагдаж байна. Хүнд нударгаар ажлаа явуулж ирсэн Хүндийн өргөлтийн холбоонд хүний амь нас эрдсээгүй  дээр нь даруулга өгөх хэрэгтэй бус уу, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд аа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Ta nar bolio hiij bgaa amjilttai negnee dandaa uguisgej baih yum suulin 5 jil ene sport delhiin buh medal avlaa ter ganaa bagshin ued ene sport ulsin avargaa ch hij chadahgui bur gazart unasan baisang bugd medej baigaa end bichij baigaa humuus ichij amdar hen gedgig chin medne shu

  • Монголын хүндиин өргөлтиин маш сайн ажилдаг холбоодын нэг энэ ажиллаж байгаа хүмүүсииг нэр хүндииг унагах иим итгэмээргүй баримтгүй юм бичиж байгаа нь захиалгаар бичиж байгаа сэтгүүлч та болон захиалагч нар минь эргээд өөрсдөө асуудалд оров оо 

  • Шал худлаа мэдээлэл бичиж бас ниитэлж байж өөрсдөө эргээд ороогдов доо сэтгүүлчээ.Энэ холбоо үнэхээр сэтгэл ниилсэн баг удирдаж маш амжилттай явж бгаа салбар.

  • ugaasaa ter nariin bichgiin darga. dvv boloh ter dasgaljuulagch 2erhen vnen vlgeriin amitad bna lee.ganaa bagshiin ved goy bjdee ganaa bagshaas hoish garch irsen ene 2 nohort ih yum biii. barag hundiin orgoltiin holbooniihoniig bugdiig ni shinechleel ahmad tamirchdiin beltgel hiih gazargui boldog daramt hel amaar doromjildog yum gesen… hariutslaga tootsoh heregtei shvv

Холбоотой мэдээ