УИХ-ын “том толгойт”

2013-08-09

Л.ХЭРЛЭН

 Ц.Оюунбаатар УИХ-ын томилолтоос татгалзсан анхны гишүүнээр тодроод байна. Үүрэг өгч байхад “За” гээд гарах ёстой байтал “том толгой” гаргаж сөрсөн дуулдав. Их хурлаас Үндсэн хуулийн цэц дээр очиж нэгэн хуулийн заалтын асуудлаар “заргалдаад ир” гэсэн бололтой. Тэр нь давж заалдах эрхийн тухай бөгөөд түүнийг  ямар тохиолдолд хориглох асуудлаар хүний эрхийн хуульч гишүүнийг  илгээх үүрэг өгснөөс үүдэлтэй гэнэ. Тиймээс ямар ч тохиолдолд хүний эрхийг  дээдлэх ёстой, хүн эрхээ хамгаалж хөлөө хүртэл газар явж тэмцэх ч ёстой гэж үздэг эрхэмд  УИХ-ынх нь өгсөн үүрэг таалагдаагүй бололтой.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ