НЗДТГ-ын барилгад гал гарлаа

2019-03-18

Б.ДОЛЖИНЖАВ

НЗДТГ-ын байранд өнөөдөр /03.18/ 18:00 цагийн үед гал гарлаа. Тус байрны урд хэсэгт гал гарсан бөгөөд Онцгой байдлын газар дуудлагын дагуу ажиллаж  шуурхай унтраалаа. Энэ гал нь тус байрны урд байрлах Бодь цамхагийн байрнаас үүдэлтэй гарсан гэдгийг албаныхан хэлж байна. Энэ талаар Нийслэлийн ЗДТГ Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “ Голомт банкны сандал, ширээ холбогдох тавилгууд, тоног төхөөрөмж, кондейшны хоёр том мотороос үүдэлтэй гал гарсан  байх магадлалтай.  Тоног төхөөрөмжинд нь цахилгааны масс үүссэн байх гэж таамаглаж байна. Эцсийн дүгнэлтийг мэргэжлийн хүмүүс гаргах байх. Гал гарах үеэр хотын захиргаанд байсан хүмүүс бүгд гарсан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ