Эрчүүдэд бэлэглэхэд тохиромжтой 10 ном

2019-03-15

Б.Нямдорж

Цэргийн баярыг тохиолдуулан “Аз Хур” номын их дэлгүүрээс эрэгтэйчүүдэд бэлэглэхэд тохиромжтой арван номыг онцоллоо.

1.Сүнсны томьёо


Бид сүнсээ томьёолж чадвал цаг хугацааг буцаан, олон зүйлийг залруулчих боломжтой юу? Ижил нэртэй, ижил мэргэжилтэй, хоёр өөр хүний амьдралыг өгүүлэх болно.

2. Сайн хаан Бат


Энэ зохиолд 19 настай залуу хөвүүн Бат их эзэн Чингис хаан өвгийнхөө захиас зарлигийг хүлээн авч амьдралынхаа зорилго болгосон цагаас хойш хэрхэн наран шингэх үдшийн орнуудыг байлдан дагуулсан тухай болон, Ижил мөрний хөвөөгөөр бууриа засаж Алтан ордын улсаа байгуулан, өнөөгийн агуу уудам Орос орныг нэгтгэн захирч, 250 гаруй жилийн туршид Монголчуудын харьяанд байлгах эхлэлийг тавьсан тухай өгүүлнэ.

3. Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд


Шинжлэх ухааны хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, нээлт, бүтээл туурвилаараа салбартаа анхдагч болж, дэлхийд нэр нь түгсэн суут 88 эрдэмтний тухай энэ номд өгүүлнэ.

4. Цаг төрийн үймээн


…Богд хаант Монгол Улс Манжийн дэглэм, автономит засаг, Гамингийн арми, Барон Унгернд эзлэгдэн байж Ардын хувьсгалд хүрнэ. Энэ үеэр Зүүнхараа пүүсийн гурван жинчин Богдын хүрээгээр дайран Жанчхүү хүрээд Шү СюЖэний армид олзлогдоно. Ардын нам нууцаар байгуулагдаж, Зөвлөлт Оросоос тусламж авахаар үгсэх үед Балданцэрэн гүн Сүхбаатар жанжинг дэмжихийн хажуугаар Оюундарь гэгч бүсгүйд сэтгэлтэй болдог.

5. Их хувь заяа

Монголын шинэ цагийн уран зохиолын түүхэнд түүх хувьсгалын сэдэвтэй романууд   гарсны нэг нь С.Удвалын “Их хувь заяа” роман билээ. Тус романд Хатанбаатар Магсаржавын   бага насны ардын хувьсгалтцэргийн нэрт жанжин, төрийн зүтгэлтэн болох үеийг харуулах бөгөөд эрх чөлөө, тусгаар тогтноолын их үйлст хичээн зүтгэсэн их хувь заяаг үзүүлжээ.

6. Стиве н Хокин “Сэтгэлгээ нь хүлээсгүй ухаантан”

Стивен Хокин бол Английн онолын физикч, космологич, Кембриджийн их сургуулийн Онолын космологийн төвд шинжилгээ судалгааны захирлын албан үүрэгтэй хүн юм. Энэхүү номд Хокины Оксфорд дахь хүүхэд ахуй наснаас эхлээд Кембридж дэх идэр нас, онош тавьснаас хойших бүхий л амьдралыг багтаан үйл явдлалд үнэлэлт дүгнэлт өгч бичсэн ном юм.

7. Мастер Маргарита хоёр

Энэ романыг өнгөрсөн зууны 20-30-д оны Зөвлөлтийн хотынхны аж амьдралын он тооллын ёгт товчоон хэмээн тодорхойлсон. Зөгнөлт бөгөөд шидэт реализмын бүтээл юм. Хорвоогийн бүхий л үзэгдлийг тусгасан зохиол.

8. Өрсөлдөх чадвар


Өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, ур чадвараа нэмэхийг зорьж буй хэн бүхэнд зөвлөхөд мэдсэн сурсан зүйлээ амьдралын дадал ажлын apra барил болгон хэвшүүлэхэд хичээл зүтгэл хамгийн чухал.

9. Бидний харж чадахгүй гэрэл гэгээ

Дэлхийн хоёрдугаар дайны үед уг зохиол өрнөх ба хувь тавилангаар учирсан хараагүй франц охин, өнчин герман хүүгийн тухай өгүүлэх болно. Энэ зохиол нь хараагүй хүний дотоод ертөнцийг маш уран яруу дүрсэлсэн хэмээн уншигчид дүгнэдэг.

10. Алхимич

Андалузын хоньчин хүү Сантъяго ам дамжин яригдсан нууцлаг эрдэнэсийг олох аялалд мордож буй тухай энэхүү зохиолд өгүүлдэг. Мөрөөдөл хүсэл нь түүнийг төсөөллөөс нь илүү баян болгоно гэдэгт тэр итгэж байлаа. Энэ аялал залуу хүүд зүрх сэтгэлээ сонсох, зөн совингоо дагахын үнэ цэнийг мэдрүүлж, өөрийгөө нээх хамгийн чухал нь хүсэл мөрөөдлөө олоход нь тусалдаг.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ