Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгнө

2019-03-15

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулгын Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /03.16/ өглөө.  Тэрээр өргөдөлдөө “Миний бие шадарга ёсны төлөө тэмцсээр ирсэн. Цаашид ч ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамжсан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажлууд хүлээж байна. Эдгээр асуудалд цаг зав гаргаж зүтгэх шаардлагатай боллоо. Мөн сүүлийн үед Н.Алтанхуяг миний байр суурийг илт мушгин гуйвуулж Ерөнхийлөгчийн хийлгэж байгаа ажил мэтээр сурталчилж харуулах боллоо. Тиймээс миний цаашид хийх ажил үйлсийг маань Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдаахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга  2017 оны долдугаар сарын 28-нд  зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн  Улс төрийн бодлогын зөвлөхөөр  томилж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ