“Эко-Алтан Заамар ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцална”

2019-03-15

Т.САЙХАН

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд ноцтой осол гарч, ослын  улмаас дөрвөн хүний амь нас хохирсон.   Тэгвэл дөрвөн хүний аминд хүрсэн “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсон талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ.  Тэрээр “Эко Алтан Заамар” компанитай холбоотой дөрвөн хүн нас барсан эмгэнэлтэй явдал болсон. Салбарын сайдын хувьд ийм осол аваар гарсанд маш их эмзэглэж байгаа. Одоо газар гэсч байна. Уул уурхайн буруу төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос буюу сорчилж орж байгаагийн гайг өнөөдөр хүний амь насаар төлж байна. Тиймээс “Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Шийдвэр чиглэлүүдийг өгсөн байгаа. “Эко Алтан Заамар” тэнд үйл ажиллагаа явуулбал бүх лицензийг нь цуцална гэсэн үүрэг өгсөн.  Цуцлах болно. Одоо МХЕГ-аас дүгнэлтээ оруулаад ирвэл УУХҮ-наас”Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ