Леди Гага бие давхар болсон уу?

2019-03-15

Х.ОЮУНБОЛД

Дуучин Леди Гагаг жирэмсэн болсон талаар өнгөрсөн долоо хоногт “Стар” сонинд нийтэлсэн байна. Гэвч ямар ч мэдээллийн хэрэгсэл энэ цуурхал үнэн эсэхийг баталж чадаагүй ажээ. Цуурхлыг уншсан Леди Гага энэ нь үнэн болохыг  баталж, твиттертээ жиргэсэн байна.  Мөн уран бүтээлийн талаар долоо дахь дууны цомгоо гаргахаар ажиллаж байгаагаа дурджээ.

Тэрээр энэ ажилдаа “Оскар” наадмаас “Од төрсөн” нь киноны дуугаараа шилдэг дууны шагналыг авсны дараа орсон байна.  “Жоанни” цомгоо 2016 онд гаргаж байсан Леди Гага сүүлийн саруудад шинэ цомгоо бүтээхийн тулд Бойс Нойз,  Дж Вайт гэсэн хөгжмийн зохиолч,электрон хөгжмийн продюссер нартай ажиллаж байгаа аж.  Түүний шүтэн бишрэгчид  дуучныг инстаграммдаа дуучин Риханнаг дагаж эхэлсэн.  Үүнээс үзвэл хоёр нэрт дуучин  шинэ цомогт хамтран ажиллаж байж болох юм гэж мэдээлсэн байна. Харин жирэмсэн болсон Леди Гагагийн хүүхдийн эцэг нь Брэдли Күпер эсвэл Кристиан Карино хоёрын хэн болох нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.3.15 № 54 (6021)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ