УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

2019-03-14

Б.НАМУУНТАМИР

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” ТББ –аас  УИХ-ын дарга Г.Занданшатарт  найман заалт  бүхий шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв.

Тэд   өмнө нь  энэ сарын 14-нд   ээлжит бус чуулганыг хуралдуулж, найман асуудал хэлэлцэхийг шаардаж байсан. Гэтэл  уг шаардлагын биелэл болж  ирэх даваа гаригт  ээлжит бус чуулган хуралдах болсон ч хэлэлцэх асуудал дотор найман  шаардлага нь тусгагдаагүй гэв.

Найман шаардлагад:

  1. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх,
  2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ч авлига, хуйвалдааны замаар хувьд шилжсэн стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах,
  3. МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг яаралтай огцруулах,
  4. Хөгжлийн банк, төрийн нэрээр авсан их хэмжээний зээлийг эргэн төлүүлэх, Монгол Улсад ашиггүй концессийн гэрээг цуцлах, ЖДҮХС зэрэг 26 санг шалгах, буруутай этгээдэд хариуцлага тооцох,
  5. Төрийн албыг худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол зохион байгуулах, хариуцлага хүлээлгэх,
  6. Агентлагийн дарга, түүнээс дээш төрийн албан тушаалыг томилгооны сонсголоор томилдог байх,
  7. Газрын наймаа, авлигын замаар олгогдсон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн эзэмшилд шилжүүлэх, оффшорын хөрөнгийг эх орондоо авчрах,
  8. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн асуудлаар нийтийн сонсгол зохиох, мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэхийг тус тус шаардаж байгаа юм байна. Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд дараагийн алхмыг хийх хэмээн онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ