П.Галиндав: МАНАН-г хамгаалсан С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нараас намаа цэвэрлэе

2019-03-14

Б.НАМУУНТАМИР

АН-ын гишүүн П.Галиндав, Э.Бямбацэрэн нар Ардчилсан намын удирдлагуудад хариуцлага тооцохыг шаардан  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.  Ардчилсан намын удирдлага нийгэмд өрнөж буй шударга ёсны төлөөх тэмцлийг санаатайгаар эсэргүүцэж, Монголын ард түмний өмчийг хулгайлсан бүлэглэлийг хамгаалсаар, ард түмний итгэлийг алдаж, намын рейтинг нь урьд хожид байгаагүй доод түвшинд буюу есөн хувь хүртэл буурсан байна. Энэ талаар Э.Бямбацэрэн “АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн Д.Эрдэнэбат нар МАНАН бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн, намын гишүүддээ өөрийн бодлогоо тулгаж  МАНАН-МАФИ бий болгож байна.  Тэд улс мөрийн намуудын удирдлагыг эзлэн авч, бүлэглэлийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэрээ тулгаж улмаар УИХ дахь АН-ын бүлэг тарлаа. Зөвхөн өөрсдөдөө зориулсан хуулиар хамгаалагдаж байна. АН-ын жирийн гишүүд бид үүнийг эсэргүүцэн, төрөөс зайлуулан намаа цэвэрлэмээр байна”  гэв.  АН-ын гишүүн П.Галиндав “Эрдэнэтийн 49 хувийг луйврын замаар авах үйл явцад оролцож өнөөг хүртэл улайрсаар байна. Ардчилсан намын жирийн гишүүд намын удирдлагад үүрлэсэн МАНА-МАФИ- ийн хамсаатан болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарт нэн дариу хариуцлага тооцож, намаа цэвэрлэж авахыг намын олон мянган шударга гишүүддээ уриалж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ