Г.Ариунбаатар “Тоска” дуурьт гоцолно

2019-03-13

Ч.ТУЛГА

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар маргааш Буриадын театрын тайзнаа “Тоска” дуурийн голд дүрд дуулна. Хэдийгээр өнгөрсөн онд театраасаа гарснаа зарласан ч удирдлагууд нь эргээд ирээч гэсэн хүсэлт тавьсны дагуу дахин ажиллах гэрээ байгуулжээ. Г.Ариунбаатар 23 насандаа гавьяат цол хүртэж, 2016 онд “Чингис хаан” одонгоор шагнуулсан билээ. Тэрээр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад дуучнаар ажиллаж байгаад урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ