Бээжин, Шанхайг дэлхийн соёлтой хотоор нэрлэжээ

2019-03-13

Х.ОЮУНБОЛД

БНХАУ, АНУ-ын шинжлэх ухааны хүрээлэнгээс аялал жуулчлал, соёл, урлагийн ажиллагаагаараа шалгарсан шилдэг 10 хотын жагсаалтад Бээжин, Шанхай хотыг оруулжээ. Шанхай хотын Цзяо Тонг, АНУ-ын Соутерн их сургуулийн хамтарсан судалгаагаар энэ хотууд Нью-Йорк, Лондон, Парист тэргүүлсэн жагсаалтын VII, IX байранд оржээ. Судалгаанд оролцсон багууд жагсаалтад багтсан 51 хотыг албан ёсны статистик мэдээлэл, соёл урлагийн ном товхимол, Дэлхийн банк болон ЮНЕСКО-гийн мэдээллийг харгалзан үзэж дүгнэсэн байна. Энэ тохиолдолд ялангуяа, Шанхай хот нь соёлын салбараа хөгжүүлэх боломжтой өндөр хүчин чадалтай хот. Энэ зорилгоор Зүүн Азидаа томоохон арга хэмжээнд тооцогддог Шанхайн олон улсын кино наадмыг ашиглах боломжтой гэж мэдэгджээ. БНХАУ-ын хамгийн их хүн амтай хот бөгөөд худалдаа, санхүү хөгжсөн олон улсын төв гэдэг утгаар нь энэ улсын эдийн засгийн хот гэж дүгнэсэн байна. Мөн жуулчдыг хотын бурхдын сүм, Пудун дүүргийн тэнгэр баганадсан өндөр барилга болон соёл урлагийн бусад газар ихтэй учраас жуулчид ихээр очдог аялал жуулчлалын чухал бүс ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ